Эхлэл Ном
Хэнриетта Лаксын Мөнхийн Амьдрал
Хэнриетта Лаксын Мөнхийн Амьдрал
Орчуулагч:
Ребекка Склүүт
Зохиолч:
Ребекка Склүүт
Үнэ:
1,000₮
  • Товч агуулга:

    Хэнриетта Лаксын Мөнхийн Амьдрал номонд тамхины тариалан дээр ажилладаг байсан ядуу бүсгүй умайн хүзүүний хорт хавдраар өвчлөн нас барсан боловч ХиЛа хэмээн нэрлэгдсэн түүний эсийн дээж халдварт саа болон бусад аюултай өвчнүүдийг эдгээхэд хэрхэн тус нэмэр болсон тухай өгүүлнэ. Зохиолч Ребекка Склүүт номоо бичихээр судалгаа хийж, эрэн сурвалжлах явцдаа Хэнриетта болон түүний гэр бүлийн түүх, хар арьст Америкчуудыг анагаах ухаанд хэрхэн ашиглаж байсныг мөн Хэнриеттагийн үхэшгүй мөнхийн эсүүдийн тухай гайхамшигтай сонирхолтой, зарим талаараа эмгэнэлтэй түүхийг нээсэн юм.

    Зохиогчийн тухай:

    Ребекка Склүүт шинжлэх ухааны тухай нийтлэл, зохиол бичдэг бөгөөд түүний нийтлэлүүд Нью-Йорк Таймс сэтгүүл болон Дисковер сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан. Тэрээр бичсэн бүтээлүүдээрээ хэд хэдэн шагнал хүртэж байсан бөгөөд NPR ба PBS сувгуудад сэтгүүлчээр ажиллаж байжээ.  2010 онд Хэнриетта Лаксын Мөнхийн Амьдрал номоороо кино хийх эрхийг Опра Уинфри, Алан Болл нарт зарсан юм.

  • Сэтгэгдэл (0)
Бусад