ЭР ХҮН УЙЛАХ ЭРХТЭЙ

Контент ID 4376
Ангилал Ном
Хэл Англи
Файлын тоо 0
Хэмжээ 0
Оруулсан gelegee

Б.Баярхүүгийн "ЭР ХҮН УЙЛАХ ЭРХТЭЙ" явдалт тууж.
Уг туужид Японы мафи буюу Якуза нарын амьдралыг онц сонирхолтойгоор өгүүлнэ. Монгол цустай Торунедо гэх залуу якуза нарын толгойлогч болсноор тэдний хооронд зөрчилдөөн үүсэж цуст тулаан өрнөх ба Японы якуза нарын гэмт хэргийн ертөнц, Монгол дахь шоронгийн амьдрал гэх мэт адал явдалт, тулаант, эротик ертөнцөд таныг аялуулах болно.......
Б.Баярхүү зохиолчийн адал явдалт зохиолуудыг шимтэн уншдаг уншигчид нь түүний зохиолын үйл явдал хэрхэн яаж санаанд оромгүй сонирхолтойгоор өрнөж, уншигчийг тухайн цаг үе, үйл явдал дунд аваачиж сэтгэл догдлол, гуниглал, хайрлах харамсах, айх ичих, ухаарал, танин мэдэхүй, эротик.... гэх мэт бүх мэдрэмжийг өгч чаддаг гэж болно.
Орчин үеийн агаад бидний эргэн тойронд хэн нэгний амьдралд тохиолдож болох магадгүй тохиолдсон хачирхалтай сонин, зарим үед хийсвэр сэтгэлгээ шаардсан, сургамжтай нарийн зүйлүүдийг торгон мэдрэмжээрээ зохиолдоо шингээж өгдөг нь түүний зохиолуудын цаана маш их хөдөлмөр, судалгаа зохиолчийн сэтгэлгээний цар хүрээний илрэл гэж болно.