ГҮН ТАЙГЫН МАНАН

Контент ID 4373
Ангилал Ном
Хэл Англи
Файлын тоо 0
Хэмжээ 0
Оруулсан gelegee

Өдгөө цагийн хүүрнэл зохиолын тэргүүн бичээчдийн нэг Д.Цэнджав зохиолчийн уран зохиолын төрөл дэх оргил бичвэрүүдийг энэхүү Гүн Тайгын Манан номд багтаасан байна.
..Урагшлах аргагүй болжээ. Чиг баримжаа алга. Гэвч горьдлого тасрахгүй урагшаа яваад л байвал хөглөгөр их хөвчийн захад гарах юм шиг санажээ, тэр. Огт танихгүй мэдэхгүй газрын зах руугаа биш харин улам гүн тийшээ ярган яваад байх шиг санагдахад Гарьдад айдас хүйдэс өөрийн эрхгүй төрж эхлэв. Олон жилийн хур салхинд идэгдсэн бүдүүн бүдүүн мод, сахлаг урт ороонги өвс улмаа өтгөрч, сарвайсан хуурай мөчир нүдийг нь үхчих шахна. Гүн жалга эрэг рүү морьтойгоо нисчихгүй л юмсан гэхдээ аль болохоор өндөр нуруу, хад чулуу бараадаж явсан нь Гарьдыг улам л их хөвч рүү шургахад хүргэснийг сүүлд ойлгож мэдлээ....